한국어와 몽골어 복수 표지 대조 연구 [韩语论文]

资料分类免费韩语论文 责任编辑:金一助教更新时间:2017-04-27
提示:本资料为网络收集免费论文,存在不完整性。建议下载本站其它完整的收费论文。使用可通过查重系统的论文,才是您毕业的保障。

Хэл болгон өөр өөртөө хэл зүйн онцлогтой байдаг. Тиймээс энэ романд тоог илтгэх тусгай хэл зүйн хэлбэрийн тухай судлахаар болсон. Олонхдоо тоог ганц тоо ба олон тоо гэж хоёр зүйлд хувиадаг. Гэтэл энэ романд зөвхөн олон тоог илтгэх тусгай хэл зүйн хэлбэрийн тухай Солонгос хэл болон Монгол хэлээр харьцуулан судалсан байна. Мөн ч Монгол хэл, Солонгос хэлний олон тоог илэтгэх хэл зүйн хэлбэрийн хооронд ямар адил тал ба адил бус тал байдаг тухай адилтгаж судаллаа. Солонгос хэлний олон тооны утгыг илтгэх дагавараа зөвхөн “들”гэх нэгэн дагавартай байдаг. Гэтэл Монгол хэлний олон тооны утгыг илтгэх дагавард “нар, ууд, нууд, нүүд, чууд, чуул,д,с” г.м дагавартай байдаг. Энэхүү романы нэгдүгээр хэсэгт тус судлалын явцын тухай танилцуулга, өнгөрсөний олон тооны дагаварын тухай судлалаар дамжиж, энэ романаар суддах арга, романы бүрэлдлийн тухай тайлбарлана. Хоёрдугаар хэсэгт Солонгос хэлний олон тооны дагавар “들” –ийн тухай сүвэгчлэж, Солонгос хэлний олон тоог илтгэх хэл зүйн хэлбэр, утга, онцлогийн тухай судалсан. Гуравдугаар хэсэгт Монгол хэлний олон тоог илтгэх дагаварын “нар, ууд, нууд, нүүд, чууд, чуул, д, с”-ийн тухай хэл зүйн онцлог, утга, хэлбэр, ерийн байдалд хэрэглэх байдлаар сүвэгчлэж тайлбарлан судалсан. Дөрөвдүгээр хэсэгт, өмнөх хоёр хэлний олон тооны дагаварын тухай судлалаар хураангуйлан, тэр үр дүнгээр дахин харьцуулан судлаж, тус хоёр хэлны олон тоог илтгэх хэлбэр нь хоорондоо ямар ямар адил тал ба адил бус тал байх тухай тодорхойлон гаргасан. Нэг. Солонгос хэлний “들” ба Монгол хэлний олон тооны дагаварын биеээ дааж үг бүтээх чадваргүй, эрхбиш өөр бусад биет үгтэй хамт хэрэглэгдэнэ. Хоёр. Солонгос хэлний “들” ба монгол хэлны олон тооны дагавараа олонх байдалд нэр үг, төлөөний үгтэй арвин холбогдон олон тооны утгаар хэлбэржидэг. Гурав. Солонгос хэлний “들” ба Монгол хэлний “нар, ууд, нууд, нүүд, чууд, чуул, д, с” дагавартай оноож хэрэглэж болно. Дөрөв. Солонгос хэлний “들” тоотой холбогдон, олон тооны хэлбэрээр хэлбэржидэг байхад, Монгол хэлний олон тоо нь тоо холбогдохгүй байж, олон тооны хэлбэрээр хэлбэржидэггүй билээ. Тус романаас иймэрхүү хоёр хэлний хоорондох адил тал ба адил бос талаар сүвэгчлэж тодорхойлон судаллаа. Бас ч тус романд судлаж чадахгүй агуулгууд байх билээ. Хойшид иймэрхүү Монгол хэл болон гадаад хэлний хоорондох адилтган харьцуулсан романыг олон арвин байхыг хүсч байна. Мөн ч тус роман нь заан сургалтанд зохих хэмжээний тус нэмэр болохыг хүсч байна.

韩语论文范文韩语论文网站
免费论文题目: