Энэхүү судалгаа нь солонгос хэл сурах үед монгол суралцагчдад солонгос хэлний авиа зүйн талаас тулгардаг хүндрэлтэй авиа дуудлагыг судалж түүн дээр тулгуурлан авиа зүйн заах аргыг судлахыг оролдлоо. Монгол хүнд Солонгос хэлийг заахдаа анхан шатнаас нь эхлээд дуудлага авиа зүйн талаарх системчлэгдсэн зөв ойлголт чухал бөгөөд солонгос хэл суралцагчдын мөн суралцахыг хүсэгчдын тодорхой сайн дуудаж чаддаггүй эсвэл огтын дуудаж чаддаггүй авиаг илрүүлэн түүнд тохирсон системлэгдсэн заах арга нэн хэрэгтэй байгаа тул энэхүү судалгаа нь үүнийг гол зорилго болгон судалсан болно. Ялангуяа энэхүү судалгаанд солонгос хэлийг суралцагч монгол оюутнуудад тулгардаг үгийн эхний болон үгийн сүүлд дэвсгэр болон орж дуудагддаг гийгүүлэгч авиаг гол болгон судлав.Тус судалгаа нь нийт таван бүлгээс бүтэх бөгөөд эхний бүлэгт судалгааны зорилго, судалгаа хийсэн аргачлал, холбоотой судалгаа зэргийг багтаасан. Хоёр дугаар бүлэгт судалгаа өрнөхөд нэн түрүүнд шаардагдах хоёр хэлний авиа зүйн тухай тодорхой мэдлэг бөгөөд хоёр хэлний авиа зүйн тогтолцоог тус тусад нь ажиглан дурьдаж хооронд нь харьцуулсан болно. Хооронд нь харьцуулахдаа хоёр хэлний ижил төстэй болон ялгаатай талыг авиа хэлэгдэх хэлний байрлал, авиа бүтэх бүтэц гэх мэтийг үндэс болгон гар гаж өгөв. Гуравдугаар бүлэгт судалгааны гол цөм болсон суралцагчдын дунд хийх судалгааны матриал, судалгаа авсан арга, судалгааны бүтэц зэргийг дурьдсан болно. Түүнчлэн судалгааны гол цөм нь болох солонгос хэлийг анхлан суралцагчдын дунд хийсэн судалгаа бөгөөд энэхүү судалгаан дээр тулгуурлан солонгос хэлнийүгийн эхний болон үгийн төгсгөлийн гийгүүлэгч авиаг дуудах даа гаргаж байгаа алдаа болон авиаг дуудахад тулгарч байгаа бэрхшээл зэргийг илрүүлхийг хичээсэн болно. Түүнчлэн энэхүү суралцагчдын дунд хийсэн судалгааны үр дүн болох алдаж дуудаж байгаа авиаг үгийн эхэнд дуудагддаг гийгүүлэгч авиа болон үгийн төгсгөлд дэвсгэр болон дуудагддаг гийгүүлэгч авианы тохиолдолд ангилж, алдаа гаргаж байгаа тохиолдол тус бүрийн эх үндэс, алдаж байгаа шалтгаан зэргийг илрүүлхийг хичээсэн бөгөөд энэхүү агуулга нь тус бүлэгт багтсан. Судалгааны дөрөвдүгээр бүлэг нь энэхүү судалгааны гол зорилго болсон заах аргын хэсэг бөгөөд солонгос хэлний анхан шатны монгол суралцагчдад зориулсан үгийн эхэнд дуудагддаг гийгүүлэгч авиа болон үгийн төгсгөлд дэвсгэр болон дуудагддаг гийгүүлэгч авиаг дөрвөн шатанд хуваасан заах аргыг боловсруулахыг хичээв. Энэ дөрвөн шатыг суралцагчдад эзэмшүүлэхийг зорилго болгосон авиаг тодорхой бөгөөд системтэйгээр ойлгуулахад, ойлгоход тус болох болно. Дөрвөн төрлийн шат нь зорилгот авиа тус бүртэй холбоотой төрөл бүрийн өгүүлбэрзүйн дасгал, тоглоом, дуу, хэл зүгшрүүлэх дасгал гэх мэтийг багтаасан бөгөөд солонгос хэлийг зөв дуудлаг тайгаар системтэй зааж, суралцахад дэм болохыг зорилоо.
|