몽골인 학습자를 위한 한국어 읽기 교육과정의 목표와 내용 연구 [韩语论文]

资料分类免费韩语论文 责任编辑:金一助教更新时间:2017-04-27
提示:本资料为网络收集免费论文,存在不完整性。建议下载本站其它完整的收费论文。使用可通过查重系统的论文,才是您毕业的保障。

Монгол дахь солонгос хэлний сургалтын хөтөлбөр нь өнөөг хүртэл боловсролын стандарт хэмжээнд тогтож амжаагүй байгаа бөгөөд албан ёсны хөтөлбөрийн эмхтгэсэн тохимол хэвлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол дахь солонгос хэлний сургалтын талаарх судалгаа эрчимтэй хийгдэх шаардлагатай байгаагын зэрэгцээ солонгос хэлний сургалтын хөтөлбөрийн хувьд багагүй бэрхшээл болон шийдвэрлэх асуудлууд байсаар байгаа билээ.
Солонгос хэлний сургалтын чанарыг сайжруулахын тулд өнгөрсөн хугацааны турш олсон туршлага ба үр дүн, алдаа оноонд суурилсан судалгаанууд хангалттай хийгдэх нь нэн чухал асуудлуудын нэг юм.
Энэхүү судалгааны ажил нь Монгол дахь их дээд сургуулиудад мөрдөгдөж буй солонгос хэлний унших дадлын сургалтын хөтөлбөрийн зорилго зорилт, агуулгын хүрээг эмхтгэн судлахад чиглэсэн болно. Мөн их дээд сургуулиудад ихэвчлэн хэрэглэгдэж буй солонгос хэлний унших сурах бичгийг нягтлан судалсны дүнд монгол хүнд зориулсан Солонгос хэлний унших сургалтын хөтөлбөрийн зорилго ба агуулгын хүрээг эмхлэн нэгтгэх тухай санаагаа илэрхийлсэн болно.
Үүний тулд Солонгосын Гадаад харилцааны Яамнаас 2011оны байдлаар гаргасан судалгаагаар Монголын их дээд сургуулиудын солонгос хэлний тэнхим ба солонгос хэлний анги хийгээд өнөөгийн байдлын талаарх судалгаанд үндэслэн Монгол дахь солонгос хэлний сургалтанд томоохон байр суурийг эзэлж буй 6 их дээд сургуулийг сонгон авч, ялангуяа солонгос хэлний унших дадлын сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, солонгос хэлний унших бичгийн сургалтын гарын авлагыг голлон судлав. Энэ судалгааны үр дүнд тулгуурлан солонгос хэлний унших дадлын зорилго болон агуулгын хүрээг эмхтгэсэн билээ.
Ийнхүү их дээд сургууль тус бүрийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний унших дадлыг голлон харьцуулан судалсны дүнд Монгол Улсын Боловсролын Их сургуулиас бусад их дээд сургуулиудын хувьд хэлний дөрвөн дадлын багц сургалтыг баримтлан сургалт явуулж буйг харсан болно. Солонгос хэлний унших дадлын хүрээний сургалттай нэгтгэн зааж буй дадал тус бүр нь тогтсон нэг хэлбэртэй бус хэлний сургалтын хэсэг болох бичих, сонсох, ярих дадал болон хэлзүй, үгийн сан гэх мэт хэлний бусад хэрэгслүүдтэй уялдуулсан сургалтыг төвөө болгож байна. Энэ нь нэг талаараа солонгос хэлний унших дадлын бие даасан сургалт дутагдалтай байгааг харуулж байгаа билээ. Дээрх шалтгааны улмаас их дээд сургууль тус бүрийн солонгос хэлний унших дадлын сургалт нь тухайн сургуулийн онцлож буй зорилго зорилт болон сургалтын агуулга зэргийн хувьд ихээхэн ялгаатай байгааг ажиглаж болно. Харилцан уялдаа холбоотой хэлний багц сургалт нь тухайн хэлний дадал тус бүрийн харилцан тэгш байдлыг ханган хэлний чадварыг тэгш хөгжүүлж чадаж байна уу гэдэгт сул тал ба давуу тал нь оршино.
Мөн тус судалгаанд сонгон судалсан их дээд сургуулиудын голлон хэрэглэж буй унших дадлын сурах бичгийг харьцуулан судалж үзвэл, Монгол хүнд зориулсан Солонгос хэлний цогц сурах бичиг болон Pathfinder in Korean сурах бичиг нь солонгос хэлний унших дадлын сурах бичиг бус цогц сурах бичиг учраас унших дадлын сургалтыг голлон судлаж, хөгжүүлэхэд илүү тустай гэж дүгнэхэд дутагдалтай юм. Ёнсей Их сургуулийн унших бичиг нь унших дадлын сургалтанд зориулсан хэдий ч Солонгос улсад суралцахаар ирсэн олон орны гадаад сурагчдад зориулсан сурах бичиг учраас нөхцөл байдал хийгээд агуулгын хувьд Монгол хүнд тохирсон гэж үзэх боломжгүй гэдгээрээ учир дутагдалтай юм. Сурах бичиг тус бүрийн зорилго зорилт, агуулгын хүрээ, сургалтын агуулга зэргийг анализ хийх явцад анхан шатны сургалтын хүрээнд сурах бичгийн агуулгыг хялбар энгийн зураг, график ашиглан ойлгоход амарчилж өгсөн бол дунд шат, ахлах шат руу дэвших тусам сэдэлжүүлэх асуулт болон суралцагчын суурь мэдлэгт тулгуурлан гүйцэтгэх хэсгүүдийг оруулан хүндрүүлсэн болохыг ажиглаж болно.
Уг судалгааны нь цаашдаа Монгол хүнд тохирсон унших дадлын сургалтын талаарх судалгааны ахиц дэвшилд хувь нэмэр болохын зэрэгцээ энэхүү судалгаагаар дамжуулан Монгол дахь солонгос хэлний унших дадлын сургалтыг нөхөн сайжруулахад нөлөөлнө гэдэгт найдаж байна. Үүгээр зогсохгүй солонгос хэлний унших дадлын зорилго хийгээд агуулгын судалгаанд хувь нэмэр олуулна гэдэгт итгэлтэй байна.

免费论文题目: